Ерөнхийлөгчийн хүү аварга найз дээрээ морилж явна

Moderator
2019/02/11

Монгол түмэнд сайнаас илүүтэй саар мэдээгээр илүү танигдсан, МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Х.Хүлэгүг хүмүүс андахгүй мэдэх болсон. Тэгвэл хамгийн том хүү Х.Жавхланг уншигчид гадарлах биз ээ. Хаа нэг цахимаар ааваасаа оворжуу харагдах зураг нь хөвөрч явах  тэрээр  аавынхаа арын албанд маш сайн ажилладаг гэгддэг.  Тэрээр Х.Батулгын бизнесийн салбарт тусалж өдийг хүрсэн тэр аавынхаа чихийг халууцуулсан удаа нэгээхэн ч үгүй гэгдэх.  Дашрам дуулгахад тэр их аварга Д.Дагвадоржтой багын дотны найзууд юм билээ. Тэрээр саяхан  Аварга найзынхаа шинээр нээсэн рестораны нээлтэнд хүрэлцэн ирэх үеээрээ манай дуранд өртсөн юм.  Түүнийг мэдэх хүмүүс хүнийг үл ялгах энгийн сайхан харьцаатай, зөв төлөвшилтэй залуу гэж ам сайтай байдаг. Ер нь ерөнхйилөгч Х.Батулгыг хүүхдүүдээ эгэл амьдралын зөв хүмүүжлээр өсгөсөн хэмээн ойр дотныхон ярьдаг нь ч үнэний ортой. Хар тамхины хэрэгт холбогдсон бага хүүгийнх нь алдааг эс тооцвол Х.Баттулгын нэрийг сэвтүүлсэн нэгээхэн ч мэдээлэл байдаггүй юм билээ.