Ар Монголын алдарт хүү аралын Япон орныг донсолгож явсан Их Аварга Асашёорюү Д.Дагвадорж олон сайн үйлсээрээ алдартай эр. Монголынхоо сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн үйлсэд нь эгэл түмэн үргэлж талархаж явдаг. Мэдээж тэр хэд, хэдэн бизнесийн төрөлд хүч үзэж яваа. Өнгөрдөг намар манай улсад тун ч эрэлттэй байдаг торгыг Япон улсаас оруулж ирэх төлөвлөгөөтэйгөөр ажлаа эхлүүлж Япон торгоны гайхамшгийг Монгол түмэндээ мэдрүүлж эхэлсэн. "Аса торго" хэмээн нэрлэгдсэн 2000, 4000, 6000, 8000 ширхэг утсаар нэхэгдсэн тус торгууд Сар шинийн баяраас өмнөхөн худалдаанд гарсан сурагтай. Тэгвэл их аваргын дахиад нэгэн шинэ бизнес саяхнаас хөл дээрээ босжээ. Тухайлбал орчин үеийн стандарт, горимын дагуу тохижуулж, үйлчлүүлэгчдийн ая тухыг бүрэн хангасан “Grand Circus” рестораныхаа үүд хаалгын саяхан нээжээ. Тус рестораны нээлтэнд Монголын урлаг, соёлын болоод бизнесийн салбарын залуучууд олон очжээ. Энэ өдрийн аваргын имидж тун чиг дэгжин бас стиллэг байсныг хүрэлцэн очсон зочид онцолж байв. Түүний цагаан гутал, нүдний шил өөрт нь зохисон гэж жигтэйхэн...
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо