“Маск” продакшны анхны гавьяат П.Эрдэнэзаан өнгөрсөн жилийн наадмын үеэр МУГЖ хэмээх эрхэм цол тэмдэгээ гардан авч үзэгч олноо баярлуулж байсан билээ. Ер нь түүнийг ажаад байхад хамтлагийнханаасаа хамгийн уян, зөөлөн сэтгэлтэй нь гэмээр байдаг. Нэгэн баярын үйл ажиллагааны үеэр охид нь тайзнаа гараад дуулахад нулимс унагаж байсан тэр дараа нь мөн нэгэн нэвтрүүлгийн үеэр охидынхоо тухай ярьж дэлгэцээр ярихыг нь сонсоод хоолой нь зангич байсан удаатай. Олны нүдэнд л энэ мэт болохоос бус цаагуураа мөн ч олон нулимс унагасан нь тодорхой биз ээ. Хэд хоногийн өмнө болсон “Соёлын довтолгоо” кино нээлтийнхээ үеэр мөн л баярын нулимс унагаж буй нь бидний дурангаас зөрсөнгүй. Үзэгч фэнүүд нь олноор цугларч, баярт мөчиийг нь хамтдаа хуваалцсанд сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой. Мөн МУАЖ Д.Ухнаа гуайтай гар барихдаа ч нэг хайрласан, энэрсэн содон төрх илт илрэх ажээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо