УИХ-н сандал суудлын төлөө өдөр, шана дараалан хуралдсан хуралдаанд С.Жавхлан эгдүүцэн “Нийгэмд тулгамдаад буй энэ айхтар асуудлуудаас илүү давсан үнэ цэнтэй зүйл нь бол та нарын сандал суудал болчихож.
Яасан ховхорч болдоггүй, яасан хайртай дуртай юм бэ. Утааны голомт дотор Монгол нэг өдөр сайхан болно доо гээд хамар нь хорсож буй мэргэн цэцэн ухаантай олон сайхан хүн байгаа шүү. Та бүхэн энд нэгнээ түлхэж унагах биш зүгээр бүгд зайлцгаа. Тэр хүмүүст боломж олго.
Та нарт хууртагдаад явж буй тэр олон үндэсний үйлдвэрлэгчид, утаан дотор ам уушги нь хорсоод гаслаад сууж буй гэгээн сэтгэлтэй залуус, хосуудад суудлаа тавьж өг. Ёстой нэг муухай юм болж байна. Монголдоо хэрэгтэй асуудлыг үүр цайтал хэлэлцдэг байгаач. Үнэхээр өрөвдмөөр байна. Би аймаар ичиж байна ширнүүдээ" хэмээн нүүрэн дээр нь улалзтал хэлж байсан С.Жавхлан төрийн ордноос гадуур тэртээ 1960-аад оны түүхийг эргэн сөхөж, олон түмнээ харуулсан кино нээлтийн үеэр манай папараццид өртсөн юм. Ард түмнээсээ ичдэггүй эрх мэдэл, албан туүаалын төлөө алалцахаас холгүй байгаа төрийн суудалд суусан “шир”-үүдээс ичсэн С.Жавхлан тэднээс түр ч атугай холдож, урлаг соёл сонирхож толгойгоо амраахаар шийдэн ийн яваа бололтой.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо