Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон нэр бүхий зарим хүмүүсийн үнэн бодит төрхийг олон нийтэд ил болгож багагүй сенсааци дэгдээсэн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Ганболдыг Монгол даяараа мэддэг болжээ. Түүний булхай, луйврийг илчилсэн мэдэгдэлүүдтэй холбогдуулан нөгөө талаас түүнийг харлуулах сөрөг мэдээллүүдийг ч сошиалаар ихэд цацах болсон. Гэвч өөрийн амь амьдралаа дэнслэн байж ард иргэдэд шударга бусын хонгилын нэгээхэн хэсгийг гэрчилсэн Т.Ганболдод олон түмэн талархаж буй. Хуулийн байгууллагын нэрээр дарамтлуулж, сая сая доллараар дээрэмдүүлж байсан Монголын чадварлаг олон бизнесмэн залуусын нэг тэрээр шударга бус тогтолцоог халах үнэний төлөөх тэмцэлд ард түмэнтэйгээ дуу хоолойгоо нэгтгэн явах үеэрээ манай дуранд буусан юм. Түүний индэр дээрээс хэлсэн үг олон нийтэд хүчтэй хүрсэн бөгөөд одоо ч үргэлжилж буй талбай дээрх хөдөлгөөнд Т.Ганболд гэх энэ эрхэм зохиомол хэлмэгдүүлэлт, шударга бусын хонгилд нухчин дарагдсан олон залуусын төлөөлөл, дуу хоолой нь хэмээн хүмүүс харж байгаа юм. Тиймээс ч түүнд баярласан хүмүүс олон байх нь зүйн хэрэг юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо