Сүүлийн үед “Эможи” цуврал киногоороо залуусыг хөгжөөж буй жүжигчин Б.Мишээлийг анхлан “Үүлэн үст” тодотголтойгоор олонд танигдаж эхэлж байсан юм. Түүнээс хойш дэлгэцийн хэд, хэдэн бүтээлд дүр бүтээж өөрийгөө ирээдүйтэй жүжигчин болохоо харуулж яваа нэгэн. Урлагийнхан дунд бие жижигч, биедээ баймгүй хөдөлмөрч бүсгүйчүүд хэд, хэд бий. Тэдний нэг нь Б.Мишээл. Эрдэнийн чулуу, эмэгтэй хүн хоёр жижигхэн байх тус чамин гэдэгчлэн тэр урлагт өдгөө гялалзах алхамаа хийсээр яваа бүсгүй. Нэг хэсэг мэргэжил нэгт жүжигчин Г.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан Б.Мишээл гэнэтхэн л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай цуутай хурим хийж, хөөрхөн хүүгийн эцэг эх болсон ч өдгөө өрх тусгаарласан. Сүүлийн үед СУИС-ийн нэг ангийг хамтдаа төгссөн, “Мааз” хамтлагийн дуучин н.Жанчивтай хамтарч уран бүтээл хийж байгаа. Ийн хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнг эхнээсээс эхлэн хүртэж яваа шавилхан бүсгүй Б.Мишээл саяхны нэг өдөр манай дуранд буусан юм. Тэрээр орчин үеийн загвараар урласан Монгол дээлээр гангарсан нь өөрт нь тун чиг зохьжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа