Хэн, хэн нь хоёр дахь сонголтоо хийж хамтдаа аз жаргалтай амьдарч буй МУГЖ Л.Баттулга буюу Аглуу түүний эхнэр Н.Оюунчимэг нар саяханы нэг өдөр Сүхбаатрын талбай дээрээс манай дуранд өртсөн юм. Ер нь улс төрийн шударга бус явдал, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудалд олны танил эрхэмүүдээс хэд, хэдэн хүн дуу хоолойгоо нэгтгээд байгаа юм. Тэдий эгнээнд Аглуу эхнэртэйгээ нэгджээ. Тэрээр тэр өдрийн хүйтнийг ажралгүй эхнэртэйгээ хос малгай, нэхийгээр ижилсэн иржээ. Манай урлагийнхан олны танил нүүрээ ашиглаж хэн нэгэн эрх мэдэлтний түрийвчээр дуугарч, үг хэлэх нь олонтаа. Тухайлбал 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхболдын сонгуулийн рекламанд мөн ч олон дуучин, жүжигчид тоглож, хайр зарлаж явсан цаг саяхан. Тэгвэл тэднээс түүний төлөө үг хэлэх хүн өнөөдөр нэгээхэн ч хүн алга. Харин өөрийн гэсэн үзэл бодолтой, мөнгөөр түүнийгээ худалддаггүй энэ мэт урлагийнхан олон байвал нийгмийн эрүүл тогтолцооны нэг хэсэг бүрдэх юм даа.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо