Өчигдөр үүлгүй тэнгэрээс аянга буухтай адил гэнэтийн явдал болсон нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааны шийдвэр байв. Тодруулбал хотын даргын суудлын төлөө НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж 55.8 хувийн саналаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргаар сонгогдох нь тэр. Үүлгүй тэнгэрээс аянга болон буусан энэ С.Мөнхчулууныг Монголын улс төрийн хүрээнийхэний хэн нь ч төсөөлөөгүй юм. Энэ явдалыг олон нийт улс, төрд салхи эргүүлсэн явдал боллоо хэмээн ам сайтай байгаа. Учир нь хэн ч таамаглаагүй ардын хүү засаг болон гэнэт л гарч ирэв. Энэ явдалд зарим нэг эрх мэдэлтнүүд ихэд цочирдсон нь мэдээж. Ер нь цаашид энэ мэт эрх мэдэлтнүүдийн сойсон бус ард олноос нээлттэй сонголт хийж эгэл ардын хүү засаг болдог ийм жишиг тогтчихвол ч хонгилын үзүүрт гэрэл асахтай л адил хэрэг болох юм. Харин одоо нийслэлийн шинэхэн засаг дарга С.Мөнхчулууныг ерөнхий сайд У.Хүрэлсүх батлах л үлдэж байна. Тэрээр хотын засан дарга болхоосоо хэд хоногийн өмнө манай дуранд ийн бууж байсан юм. Энэ үед өөрийгөө нийслэл хотын захирагч болно гэж бодоо ч үгүй, зүүдлээ ч үгүй бие, сэтгэл амар явж байсан үе. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэгчлэн тухайн үед гэнэтийн шийдвэр гарган заалнаас нэрээ дэвшүүлээд засаг ноён болчихдог шийртэй л эр юм даа.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо