Өдгөө 52 настай ч насандаа баймгүй эрч хүчтэй, жавхаатай бүсгүй бол МУГЖ Т.Ариунаа мөнөөс мөн билээ. Гал цогтой дайчин энэ бүсгүйн дуулсан дуу бүхэн хит болдог ард түмний хайртай дуучдын нэг. Монголын рок, попын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан энэ хатагтайн хувцаслалт, имидж үргэлж олны анхаарлыг татдаг. Тэрээр өнгөрсөн сарын сүүлээр болсон шинэ жилийн олон арга хэмжээнүүдэд маш завгүй өдөр хоногуудыг өнгөрүүлж одоогоор сайхан амарж байгаа сурагтай. Тэрээр нэгэн үдэш тайзнаа гарахдаа этгээд гэмээр имидж бүрдүүлсэн байсныг манай дуран буулгасан юм. Биеэ хар, цагаанаар талласан ханцуйтай, ханцуйгүй хувцас өмсөн түүн дээрээ пүүз өмсжээ. Мөн булга гэмээр харагдах малгай тавьсан нь бүр ч этгээд болгожээ. Ийн олны анхаарал татсан этгээд хувцастай гавьяат маань юун тавин хэдэн нас цаашаа залуухан бүсгүйчүүд шиг л бүжиглэн дуулж байлаа.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо