Улс төрийн ороо бусгаа энэ цаг үед УИХ-ын гишүүд нь, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч бүр цаашлаад ард түмэн нь жагсаад суудлаас нь буулгаж чадахгүй байгаа түүхэнд тодоор тэмдэглүүштэй, суудалтайгаа “наалдан пад” М.Энхболд дарга одоо хэр нь чуулганаа хуралдуулж чадахгүй суусаар байна. Юу сайндаа л МУ-н ерөнхийлөгч буудаггүй даргыг буулгах хуулийн төсөл шинээр санаачлан УИХ-д өргөн барьж яваа сурагтай.
Тэрээр 2016 онд МАН сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хүүгээ Монгол банкинд шахсан гэх мэдээлэл байдаг. Тухайлбал түүний хүү Э.Анар 2016 оноос хойш Монгол банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын даргаар одоог хүртэл ажиллаж байгаа нэгэн.
Ер нь эрх мэдэлтэй аавынхаа нөмөр, нөөлгөөр зам нь дардан дураараа давхиж байгаа нэлээд залуучууд бий тэдний нэг нь М.Энхболдын хүү Э.Анар мөнөөс мөн. Дарга аавын дарга хүү бас болоогүй өнгөрдөг жилийн цагаан сарын баярын үеэр Монгол Улсын Алдарт Уяач гэх эрхэм цолны эзэн болж энгэрээ цоолов. Энэ цол хэргэмийг насаараа морины сүүл боосон хүйтэнд хөрч, халуунд халсан хөдөөгийн хөх өвгөд ч авч чадаагүй эрхэм цол. Гэтэл морь уях нь байтугай мал мэдэхгүй нийслэлийн цагаан гарт жаахан хүү авсан нь эгдүүцмээр. Энэ нь олон нийтэд суман ч зодоглож үзээгүй жаахан бандид МУ-н аварга цол олгосонтой адил л сонсогдож байгаа юм. Яахав төрийн дээд эрх мэдэлд байж, ММСУХолбоог олон жил удирдсан аав М.Энхболдынх нь нөлөөлөл байдаг нь мэдээж.
Төрийн өндөр эрх мэдэлтэй аавынхаа хүрээллээр замаа засж, амьдралыг алт мэт замаар туулж яваа даргын дарга хүү саяхан нэгэн үйл ажиллгааны үеэр манай дуранд буусан нь энэ.
ПАПАРАЦЦИ.МН
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ