Монголд хип, хоп урсгал дэлгэрч амтай болгон үглэж, борооны дараах мөөг шиг болсон, болоогүй хамтлагууд ар, араасаа хөврөн гарч байх үед Б.Батцэнгэл гэх залуу өөрийгөө Ноён Quiza хэмээн гарч ирж байсан цаг саяхан. Өдгөөгөөс 10-аад жилийн тэртээ хэд, хэдэн дуу нь сонсогчдод хүрч, нэр нь олонд хүрч эхэлсэн түүхтэй. Ийн карьер нь эхэлсэн үглээ дуучин залуу урлагаа гэнэт орхиж Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдож олны нүдийг орой дээр нь гаргаад амжсан юм. Даргын суудалд заларч, усанд хаясан чулуу мэт алга болсон үглэгч маань саяхан манай папараццид өртлөө. Тэрээн нэгэн хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нь энэ бөгөөд ойрд олны өмнө харагдаагүй үглэгч дарга үнэхээр өнгө нэмсэн гялтагар харагдана лээ. Одоо чухам яг юу хийж яваа гэдгийг баттай хэлэх эх сурвалж байхгүй ч ямартай ч ил, далд карьер хөөж байгаа нь тодорхой биз ээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа