Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга “Макс продакшн”-ы жүжигчин М.Баярмагнайд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгож өнөөдөр тэмдэгийг нь гардууллаа. Энэ баярт өдөр хэвлэл, мэдээллээр төдийлөн гарч байгаагүй түүний эхнэр нь хүрэлцэн иржээ.
М.Баярмагнай нь 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ.1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж «Эрхэм элч», «Өнгөт инээд» хамтлагт элссэн. 2007 онд нэг хамтлагт байсан Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёрын хамтаар «Маск» продакшныг байгуулсан юм. Ийн хошин урлагийн “Маск” продакшнаас 2 дахь гавьяат мэндэлээ. Төд удахгүй Ж.Мөнхсайхан энэхүү эрхэм цол тэмдэгээр энгэрээ мялаах биз ээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа