Монголд биднээс дутуугүй амжилттай ажиллаж, амьдарч байгаа гадны хүмүүс цөөнгүй. Тэдний нэг Вагнер Ази Автоматив ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон юм. Хэдий гадаадын харьяатай бизнесийн хүн ч гэсэн Монголын нийгмийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж болохгүй зүйлүүдийг нь шударгаар хэлчихдэг нэгэн. Тйимээс ч түүнийг Монголчууд ихэд үнэлдэг. Тэрбээр Монголд суурин амьдраад 6 жил орчим болж байгаа юм билээ. Монгол нийгмийн эерэг талаас нь хардаг боловч зарим Монгол хүний мөн чанарыг нэлээд хатуу үгээр тодорхойлсон нь сошиал орчинд нэлээд тархасан байдаг. өөрөө асар их сахилга баттай ажилладаг атлаа бусдад зөөлөн, энэрэнгүй хандахыг эрмэлздэг түүнээс суралцах зүйл их. Тэрээр эхнэрээ Монголын эгэл нэгэн бүсгүйг эхнэрээ болгон авч хайр, халамжаар дутаалгүй авч яваа юм билээ. Дашрамд дуулгахад тэр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “халуун усгүй, модон жорлонтой гэр хорооллын Монгол эмэгтэй хүртэл цэвэрхэн” хэмээн ярьсан нь сайхан Монгол бүсгүйчүүдээ хайрлаж чаддаггүй зарим нэг арчааагүй Монгол залуусд нэгийг бодогдуулах мэт...
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо