2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад жүжигчин Б.Амарсайханы гавьяа багагүй байсан. Түүний шүдэнзтэй “Би юу хийчих вэ”, “Та нар юу хийчих вэ” гэх цуврал ведео, "шторк" МАН-ыг ялалтад хүргэхэд гол түлхэц үзүүлсэн гэдэгт өдгөө олон хүн санал нэгтэх байх. Тэрхүү зурсан шүдэнзний гэрэл төрсөн эгчийнх нь замыг гэрэлтүүлж МАН-ын ах нар нь Б.Баяхсайханыг Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудлыг өгсөнийг ард иргэд мэдэж буй. Харамсалтай нь МАН өнөөдөр хуваагдаж бутарах дээрээ тулаад байна. Дотроо буцалж талцсан МАН У.Хүрэлсүхийн их цэвэрлэгээнд цэвэрлэгдэж байж л дараагийн сонгуульд ард түмнийхэ өмнө гарах нүүртэй болно гэдэгтэй хэн бүхэн санал нэгдэх биз ээ.
Ийн үүрээ самруулсан шоргоолж адил бужигнаж байгаа МАН-ын хишиг хүртсэн Б.Амарсайхан “The Mongolian connect” уран сайхны киноныхоо нээлт хийгээд удаагүй байна. Тус киноны нээлтэнд Б.Амарсайхан эгч Б.Баярсайханы хамт өөрийн кинонд тоглосон зарим жүжигчдэд СТА тэмдэг болон яамны жуух бичиг гардуулан өгсөн юм. Мөн шүдэнзний тусаар даргын суудалд тухалсан Б.Баярсайхны нэр албан тушаалаа өгөх нь тодорхой болсон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн оронд таамаглагдаж буй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа