Монголд М-Си-Эс гэх нэгэн том айл 20 гаруй жилийн хугацаанд өргөжиж, хөгжсөн бөгөөд өнөөдөр тэд инженеринг дэд бүтэц, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэх мэт бизнесийн бүхий л салбарыг атгасан монополь компани болжээ. Үүсгэн байгуулагч нь Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээний тэрбумтан Ж.Оджаргал. МCS группын ерөнхийлөгчөөр түүний ах Ж.Од ажилладаг. Хэдхэн жилийн өмнө Монголын улс төрийн томчуудын ард “Эм Си Эс”-ийн группын Ерөнхийлөгч Ж.Од байдаг,Монголын бүх улс төрчдийг дээрээс удирддаг гэж масктай хүн хэлсэн нь шуугиан тарьж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Ямартай ч энэ үг үнэний ортой гэж ард олон ярих ба түүний утсан хүүхэлдэйгээр хэд, хэдэн улс төрчид нэрлэгддэг нь нууц биш. Ийн нөлөө бүхий Ж.Од нь саяхан манай дуранд өртсөн юм. Тэрээр “MCS got talent” шоуныхаа үеэр тайзнаа гаран үг хэлнэ лээ. Тэрээр хөтлөгчөөр хүргэн болсон Анхааг партнерынх нь хамт ажиллуулжээ. Тэрээр хадам талын том ахдаа Анхаа сайн хүргэн болох гэж тус шоуг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгсэн нь мэдээж.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо