Эх орондоо төдийгүй гадны орнуудад хэр зэрэг чадварлаг модель болохоо харуулсан мисс Т.Туяамаа хэсэг хугацаанд нөхрийн хамт Авсрали улсад ажиллаж амьдараад ирсэн. Хүний нутагт ажиллахдаа тус улсын томоохон брэндийн нүүр царай болж, мөн өөрийн ур чадвараа дээшлүүлж суралцаад амжсан гэдэг. Тиймээс ч саяхнаас миссүүдийг боловсролд анхаарч сургалтын төв хүртэл нээсэн сурагтай. Учир нь манай мисс охидуудыг үргэлж нэгэн шүүмжлэл дагадаг нь боловсрол тэр тусмаа хэлний боловсрол. Энэхүү сургалтын төвөөрөө үндэсний хэл, соёлоос эхлээд англи хэл, тайзны алхаа гишгээ гээд мисс болоход шаардагдах бүхий л зүйлийг заах юм билээ. Тэрээр саяхан болж өнгөрсөн загварын шоуны тайзнаа нугадаа дураар цахилах гөрөөс адил алхах түүнийг манай дуран ийн буулгалаа. Монголын нийгэмд одоохондоо үйлдвэрлэл хомс энэ үед загварын салбарыг хөгжүүлнэ гэдэг хэцүү. Түүнийгээ дагаад мисс бүсгүйчүүд дан ганц энэ салбараар яваад хоолоо олж иднэ гэдэг үнэхээр асуудалтай. Гэсэн хэдий ч манайд Т.Туяамаагаас эхлээд энэ салбарт үнэнч байж, салбараа хөгжүүлэхийн төлөө цахилж яваа гөрөөс нэлээд хэд байдаг нь сайшаалтай.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа