Загварын ертөнцийн бүсгүйчүүд өөрөөсөө ахимаг насны эрчүүдийг эр нөхрөөрөө сонгох нь элбэг байдаг. Тэдний жишгээр Никитоны Бачка өөрөөсөө хорь гаруй насаар дүү загвар өмсөгч Энхтуяа гэх эмэгтэйтэй гэр бүл зохиосон. Өөрөөсөө олон насаар ах нөхөртөө хүү, охин хоёрыг нь төрүүлж өгсөн загвар өмсөгч бүсгүй өдгөө хаа нэг арга хэмжээний үеэр олонд харагдах болжээ. Гэхдээ үргэлж ганцаар явах. Учир нь Баачка дүүмэд эхнэрээсээ салж Лакимэнт Наранхандтай хамтын амьдрал зохиож байгаа юм билээ. Баачка энэхүү харилцаагаа ихэд нууцалж байсан ч “папараци” сэтгүүлийн ээлжит нэгэн дугаарт Наранхандтай амралтын газар хамтдаа романтик аялал хийж буй зураг нь нийтлэгдэж, харилцаа нь олонд ил болж байсан юм. Харин түүний дүүмэд гэх гэргий Энхтуяа энэ талаар одоо хүртэл ам нээгээгүй яваа. Ийн эр нөхөрөө нэгэн цаг үед мисс хэмээгдэж шүдний ооны рекламаар олонд танигдаж байсан Наранхандад алдсан бүсгүй саяхан нэгэн үйл ажиллагааны үеэр манай папараццид өртлөө. Энхтуяа бүсгүй гэр бүлийн асуудалтай байгаа хэдий ч энэ өдөр харин ч сэтгэл өөдрөг, сэлфи хийсэн шигээ явж байв.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа