Дорнод нутгийн унаган хүчтэн бүсгүй, хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг болох М.Анхцэцэг, УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал хоёр сар гаруйн өмнө бүл нэмж, хүүтэй болсон юм. Драмын гуравын нэг гэдгээр хүмүүс Б.Золжагалыг илүүтэй таних байх. М.Анхцэцэг нь цэл залуухан насандаа бүсгүй хүний тэсвэр тэвчээрийг гарган хүндийн өргөлтөөр Азийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Рио 2016” олимпийн наадмын шагналт VII байрыг эзэлж байсан дэлхийнд үнэлэгдсэн хүчтэн эмэгтэй. 2014 онд БНХАУ-ын Наньжинд болсон залуучуудын олимпийн наадамд 4-р байр эзэлсэн тэрбээр Ази тив, Азийн залуучууд, Залуучуудын ДАШТ, Оюутны ДАШТ, Дэлхийн цом хүртэж байсан. Ийн Монголын хүндийн өргөлтийн орой нь болсон бүсгүй саяхан манай дуранд ийн буулаа. Амаржаад удаагүй бүсгүй маань үндэсний гэмээр хувцасаар гангарч ирсэн нь ихэд донжтой бөгөөд намбалаг харагдаж байсан юм.
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ