Төрийн ордонд ёс зүйгүй аашилж, гаргасан хуулиа шоу мэтээр ярьж тэрхүү баримт нь ил гарч, улс төрийн тавцнаас арчигдсан “Монос” тодотголтой Л.Эрдэнэчимэг сураг алдарч, нам гүм байх болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Харин түүний төрийн ордноо архи, тамхи, секс сурталчилсан бичлэг өөрөөс нь ч илүү цуутай хэвээр цахимаар хаа нэг хөвөрсөөр буй. Итгэж явдаг хэн нэгэндээ нам чадуулж, төрийн суудлаасаа ховх цохиулсан экс гишүүн өнгөрсөн хугацаанд хувийн бизнестээ ихэд анхаарч яваа сурагтай. Моносоос гадна дөрвөн улиралын хүлэмжэээрээ алдаршсан Л.Эрдэнэчимэг тэрхүү хүлэмжээ төрөлжүүлж улам бүр хүрээгээ тэлж байгаа дуулддаг. Тухайлбал цэцэгийн хүлэмжтэй байсан зээл аван дөрвөн улиралын хүлэмжээ өргөст хэмхээр баяжуулж Е-Mart худалдааны төвийг хангадаг юм билээ. Төрийн түшээгийн суудлаас эрээ, цээргүй зангаасаа болж унасан тэр дараагийн сонгуульд өрсөлдөх түүний амбиц юу байх бол!!! Магадгүй ХАА-н салбар, 4 улиралын хүлэмжээр попорч мэдэх л юм. Бас энэ цаг үед баримттайгаа илэрсээр буй эрх мэдэлтнүүдийн зээлийн факт энэ эмэгтэйг тойрсонгүй дайрлаа. Тухайлбал УИХ-н гишүүд дан ганц жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бус засгийн газрын бусад хөтөлбөр болон бондын мөнгөнөөс зээл авсан байна. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг гэхэд л Моносфармтрейд ХХК–ийнхаа нэр дээр бондны мөнгөнөөс 5.5 тэрбум, Моносконстракшн ХХК-ийнхаа нэр дээр үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 1.3 тэрбум, нийтдээ 6.8 тэрбум төгрөг авчээ. Ийн мартагдашгүй факттай, бас зээлтэй экс гишүүн саяхан нэгэн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нь манай дуранд буулаа. Энэ өдөр архи, тамхи, бас нөгөө юу гээд амьдралын байдаг л бүх зүйлээ үл ярин бусдаас зайдуухан вино шимэх төдий даруухан явна лээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа