Нам дагаж намирч, даргын цүнх барьсаар дарга болсон олон хүмүүс манайд олон бий. Тэдний нэг нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ гэх энэ залуу юм. Хүмүүс ч төдийлөн сайн мэддэггүй юм билээ. Түүний улс төрийн албан тушаалын замналын тухайд гэвэл Сү.Батболдын туслахаар ажиллаж эхэлснээс үүдэлтэй гэж хэлж болохоор ажээ. Түүнээсээ улбаалаад НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нь албан тушаалаараа “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ–ийн дарга болдог ажээ. "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд ямар компаниуд багтдаг вэ гэхлээр:
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК,
“Эрдэнэс Таван толгой” ХК,
“Багануур” ХК,
“Шивээ Овоо” ХК гэсэн Монголын уул, уурхайн гол цөм томоохон компаниуд багтана. Ийн жирийн нэг туслахаас өдий зэрэгт хүртэл албан тушаал дэвшихэд мэдээж дагаж гүйсэн МАН нь ард нь бат байсных биз ээ. МАН-ын буянг эдэлж, ах нарынхаа итгэл хүлээсэн ЗГХЭГ-ын днд дарга, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ–ийн дарга Б.Бат-Эрдэнэ гэгч саяхан нэгэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн манай папараццид өртлөө. Тэрээр даргын цагаан гараар шагнал гардуулахаар хүндтэйгээр уригдсан нь энэ ажээ. Улс төрийн олонхи суудалтай МАН мөн ч олон дарга нарыг төрүүлж байгаа даа. Энэ бол нэгэн жишээ нь...
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа