Эх орныхоо нэрийг бодибилдингийн чиглэлээр өнлөрт өргөж яваа хуруу дарам цөөхөн тамирчдын нэг Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчин, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгийг уншигч та андахгүй байх. Сүүлийн жилүүдэд бодибилдинг, фитнессийн Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа Г.Угалзцэцэг энэхүү спортыг сонгож, тив, дэлхийн тэмцээний тавцанд Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж 2017 онд сонирхогчдын бодибилдинг, фитнесийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, гурав дахь удаагаа аваргын алтан медалийг хүртсэн мундаг бүсгүй. Олон нийтээрээ түүнийг найз залуутай эсвэл нөхөртэй болов уу хэмээн сонирхох нь элбэг. Тийн сонирхол татсан бүсгүй саяхны нэг өдөр манай папарацци дуранд нэгэн залуугийн хамт ихэд дотно явж буй нь өртсөн юм. Тэрхүү залуу нь түүний хувцасыг нь барин явах ба зурагчдын дуранд ч хамт орж байснаас үзэхэд найз залуу нь байж болох юм. Г.Угалзцэцэгийн чанга булчинлаг бие хувцасны цаанаас ч ялгаран харагдах аж.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа