The Voice шоуны ялагч Ц.Энгүүнийг хөгжим шигээ уянгалаг хоолойтой хэмээн үзэгчид ихэд өндөрөөр үнэлээд байгаа билээ. Тус шоунаас төрсөн залуухан од бүсгүй маань олны анхаарлын төвд зүй ёсоор орж, баргийн дуучдаас илүү олон сонсогч, фэнүүдтэй болоод байгаа юм. Олонд танигдаад ирэхээр эрхгүй гадаад төрх, харагдах байдалдаа анхаарч эхэлдэг нь хэн бүхний л дадал гэлтэй. Ц.Энгүүн ч мөн адил тэрхүү замд шуударч юун түрүүнд өөрийн жинд анхаарал хандуулж эхэлсэн бололтой. Саяхан болсон нэгэн арга хэмжээний үеэр манай дуранд дараах байдалтай өртсөн юм. Шоунд оролцож байх үетэй нь өнөөдрийн энэхүү байдлыг харьцуулж үзвэл жингээ нэлээд хаясан харагдана. Цаашдаа ч улам бүр өөрчлөгдөж, гоо сайхандаа анхаарах нь мэдээж байх. Харин уран бүтээл туурвиж, эх орныхоо нэрийг гаргасан олон уран бүтээлээр дэлхийд танигдах алхамаа бүү л орхигдуулайсай билээ. Хичээж чадвал түүнд ирээдүй бий дээ уг нь.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо