Spring Breakers" хэмээх шинэ киногоо сурталчлан дэлхийн томоохон хотуудаар аялж яваа дуучин, жүжигчин Селена Гомез найз залуу Жастиныхаа төрсөн нутаг Канадад иржээ. Венец дэх киноныхоо нээлтээс Канадыг зорьж ирсэн тэрээр ёслолын олон арга хэмжээнд оролцохын хажуугаар Жастин Биберийн гэр бүлийнхэнтэй ч уулзаж амжжээ. Хэдийгээр найз залуу нь эзгүй байсан ч Селена Торонтогийн олон улсын кино наадмын улаан хивсний ёслолын үеэр Жастины аав, ээж болон дүү нартай нь уулзсан нь энэ. Түүний тэвэрсэн энэ бяцхан хүү бол Жастины бага дүү хоёр настай Жэксон Бибер юм. Тэрээр найз залуугийнхаа гэр бүлтэй ийнхүү дотно байснаараа сүүлийн үед хоёр хосыг салж магадгүй гэсэн яриаг няцааж, харин ч урд өмнөхөөс илүү дотно байгааг батлаад авчээ. Селена Канадад байх хугацаандаа Жастины гэр бүлтэй маш ойрхон "Трансильваниа" хэмээх зочид буудалд байрласан байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо