Монголд гоо сайхны мэс засал газар авсаар удаж байна. Тэрхүү шуурганд өртсөн олны танил эмэгтэйчүүдийн нэг жүжигчин Отгонцэцэг билээ. Тэрээр урлаг хэмээн ичиж, зовох зүйлгүйгээр нүцгэлж сэтгүүлүүдийн нүүрэнд гардаг жүжигчин Отгонцэцэг надад эмэгтэй хүний 21 сайхан шинжээс 20 нь байдаг гэж том дуугарсан удаатай. Түүний гоо сайхны мэс засалд орсон нь харваас илэрхий байдаг ч өөрөө үгүйсгэдэг бөгөөд энэ сэдвээр ярилцах тун дургүй гэнэ. Өөрийнхөө гоо сайханд дэндүү итгэлтэй ханддаг жүжигчин маань эротик уран бүтээлд тоглох чин хүсэлтэй гэдэг бөгөөд түүний нүцгэлэх үйлдэлүүдээс тэрхүү хүсэл нь тодохой харагддаг.
Өчигдөр “UB palace”-д болсон тоглолтын үеэр жүжигчин Отгонцэцэг нь манай папараци дуранд өртлөө. Хар нүдний шилнийх нь доор тодрон харагдах уруул нь харсан хэн бүхний анхаарлыг татна. Энэ удаад мэсийн ураас бүтсэн уруул нь өмнөхөөсөө илүүтэй дарвайсан уу гэлтэй өөрт нь зохимжгүй харагдаж байсан юм. Өөрийнх нь ярьдагаар бүсгүйн 21 сайхан шинж тэмдэгээс өөрт нь 20 байдаг бол үлдсэн нэг нь юу нь юм бол доо. Мэдээж ухааныг нь эс тооцвол шүү дээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо