АНУ-ын Чикаго мужид 61 настай Кристин Кэйси хэмээх эмэгтэй охиныхоо хүүхдийг төрүүлж өгчээ. Түүний охин Сара Коннелл 2004 онд хоёр ихэр хүүхдээ дутуу төрүүлснээс хойш өөрөө хүүхэд тээх боломжгүй гэсэн онош эмч нараас сонсчээ. Гэвч түүний гэр бүл өөрийн гэсэн үр хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан учир ээжээсээ хүүхдийг минь тээж төрүүлж өгөөч хэмээн гуйжээ. Мэдээж Кэйси эх хүний халуун сэтгэлээр охиндоо туслахыг хүсч, нэлээд хэдэн жил ойр дотно бус явсан охиндоо ийм үгтэй захидал илгээжээ. “Миний амьдралын хамгийн жаргалтай сайхан үе бол гурван охиноо тээж байсан цаг мөч минь. Ээж нь хэдий нас дээр гарсан ч бие сайтай учраас хүүхдийг чинь төрүүлж чадна” гэж тэрээр захидалдаа бичсэн байжээ. Ингээд тэд ээжийгээ эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн байдал нь хүүхэд тээж төрүүлж чадахуйц сайн гэж үзсэн учраас өнгөрсөн оны эхээр үр шилжүүлэн суулгажээ. Ээж охин хоёрын хамтын бүтээл болсон бяцхан хүү энэ оны эхээр мэндэлсэн бөгөөд одоо эрүүл саруул бойжиж байгаа гэнэ. Хатагтай Кэйси зээ хүүгээ кесараво хагалгаагаар төрүүлжээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо