Нора буюу Оюунномин нь Монголдоо төдийгүй гадаад улс орнуудад өвөрмөц дүр төрхөөрөө танил болсон загвар өмсөгч юм. Тэрээр Сингапурт суралцахын хажуугаар тэндээ томоохон агентлаг болох Divamodels-ын мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаж байсан гэнэ. Түүний анхлан загварын ертөнцөд хөл тавьсан түүх нь 2000 оны гоёл наадмаас эхлэнэ. Түүнээс хойш загварын тайзнаа удаа дараалан гарах болсон тэрбээр гадаад улс орнуудад чамлахаааргүй амжилт гаргасан байна. Энэ бүхэн нь түүний этгээд дүр, төрхтэй холбоотой гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг. Өчигдөр болсон “Fashion channel” суваг телевизээс зарласан хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд тэнд маш халуун бүгчим байсан уу гэмээр нэвт хөлөрсөн харагдсан. Уг нь бол бусад хүмүүс зүгээр л харагдасан боловч Нора мисс маань юуны учир тийн сугаа нортлоо хөлөрсөн нь хачирхалтай...Камеруудын өмнө сандрахгүй нь лавтай. Үүнд учир битүүлэг нэгэн шалтгаан байсан биз ээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо