Таван жил ханилсан нөхөр Том Крузээс албан ёсоор салаад удаагүй Кэти Холмс өдөр бүр паппарацын дуранд өртөж байдаг нэгэн. Тиймдээ ч түүний юу өмсч, зүүж, хаагуур хэнтэй явсан нь бүхний нүдний өмнө ил байдаг. Өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд өндөр өнжилгүй түүнийг дагасан паппарацууд Кэти Холмс ямар хувцсандаа туйлын дуртай болохыг анзаарч авчээ. Тэрээр “Isabel Marant”-ын саарал элгэн гутлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд 15 удаа өмссөн байна. Хоолонд орохдоо, хүүхдээ хүргэж өгөхдөө, гадуур салхилахдаа гээд хэзээ л бол хэзээ өнөөх л гутлаа өмсчихсөн явж байдгийг зурагчид анзаарчээ.
33 настай жүжигчин бүсгүй нөхрөөсөө салахдаа 160 сая фунтийнх нь хөрөнгөнөөс 10 саяыг л өөрийн болгож чадсан юм. Гэхдээ тэрээр өөрөө 16 сая фунтийн хөрөнгөтэй бөгөөд түүний өмсөх дуртай гутал нь 325 фунтийн үнэтэй гэнэ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ