Аварга Өсөхбаяр маань ихэд шүтлэгтэй нэгэн ажээ. Тасганы овоонд болсон Зая гэгээний гүшиг дацангийн шав тавих ёслолд оролцсон байна. Лам нарын номын дуунд залбиран сууж үнэн сэтгэлээсээ сүсэглэн байх нь магтууштай. Одоо цагийн зарим нэг бөхчүүд барилдахаасаа илүү таахалздаг болсон нь нууц биш. Энд тэндгүй бөхчүүдийн гаргасан балаг, зодоон мунддаггүй. Харин Өсөхөө аварга маань тиймэрхүү хэл аманд орооцолддогүй даруу төлөв бөгөөд жинхэнэ монгол эр хүний жудагтай бөхчүүдийн нэг билээ. Өвөг дээдсээсээ шүтэж ирсэн шашин шүтлэгээ хүндэтгэн дээдэлж буяны өргөө болох хийдийн шавийг тавилцаж буй нь папараци дуранд маань орлоо. Түүний чин сэтгэлийн сүсэг бишрэл цаашдын үйлсийг нь үргэлж гэрэлтүүлж байх болтугай.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо