Холливудын хамгийн дур булаам эрчүүдийг шалгаруулжээ


Нэг. Жорж КлуниТэр өдгөө 50-тай. Хүүхэнтэй байсан ч одоогоор ганц бие байгаа. Клуни угаасаа л ийм жагсаалтыг тэргүүлэх “дуртай”. Түүнгүйгээр иймэрхүү рейтингүүдийн нэр хүнд унах магадлалтай болдог. Ганцаараа гэчихээд л нэг мэдэхэд залуу, халуун “амьтан” дагуулцан л тууж явна шүү дээ. Дуугүй хүний юу нойтон билээ дээ...

 

Хоёр. Дэниел КрейгТэр бол Жеймс Бонд. Хичнээн дэлгэцнээ лаг эр мэт харагддаг ч –Би өндөрөөс айдаг гэж хэлээд хүүхнүүдэд баахан мияалуулсан. Гэхдээ багагүй хүчтэй эр гэдгээ киноны зарим нэгэн хүнд трюкээрээ харуулсан. Харин хүүхэнд хэр гэдгээ тэг их зарлаад тунхаглаад байгаагүй өдий хүрчээ. Ямартаа ч өөрөөсөө залуухан, гадаад цустай хүүхэн таалах дуртай гэсэн.

 

Гурав.  Дэвид БекхэмДотоожин дотрохоо гайгүй том мэтээр хүүхнүүдэд харуулах дуртай эр гэхэд болно. Юм л бол энд тэндхийн дотуур өмд өсмөөд нөгөө муу турьхан эхнэртэйгээ эрос маягын ню зургаа авахуулна даа хөөрхий. Одоо ч тийм зургаадыг нь харахаар юун сэрэл хөдлөх вэ дээ, надад. Хүүхнүүдэд бол юу юм гэхээс... Үлгэр жишээч гэр бүл, сайн эцэг гэж магтуудах дуртай. Дөрвөн хүүхдийн эцэг. Стиль идэвхитэй хөөгч. Нэртэй эхнэр Спайси Викториягаараа нэр хүндээ багагүй өсгөсөн эр.

 

Дөрөв. Леонардо ди КаприоТүүнийг загвар өмсөгчдийн ангууч Ромео гэхэд болно. Сүүлийн дөрвөн хүүхэн нь бүгд дотуур хувцасны топууд. Лео мэдэгдэхүйц намба сууж байгаа. Хөөрхөн дурласан “баньд” Титаник дээгүүр гүйж байгаад живчихдэгийг санаж байгаа биз. Тэр байгаль хамгаалах үйлсэд зүтгэдэгээрээ хүүхнүүдийн хайрыг багагүй татдаг.  Гэхдээ секс билэгдэл гэхэд тэр жаахан дургүй. Ди Каприо сахалтай бас эмх цэгцгүй хувцасласан байхдаа хүүхнүүдийн дурийг ихээр өдөөдөг гэсэн.

 

Тав. Ханхүү УильямТүүний хүүхэд болон залуу нас ханан хэрмэн дунд өнгөрч байгаа гэхэд болно. Заншил нь тиймээс хойно... Уг их сургуульд мөрөөдөж байснаараа удам залгах суудлаа орхиод эрх чөлөөт амьдралыг сонгосон бол яах байсан бол. Соёлтой, халамжтай, дэг жаягтай нөхрийн дүрд “тоглогч”.

 

Зургаа. Жейк Гиленхаал“Бөгтөр уул”-нд нэгэн залуутай ухаангүй сексддэг эр дээ. Тэр дуулианаасаа хойш хүүхнүүдэд баахан үзэн ядагдсан. Гэхдээ тэр бол Холливудын залуу жүжигчдээс хамгийн баян нь гэгддэг тул бүсгүйчүүд түүний өвөрт ороход хэзээд бэлэн. Удаан амраг нь байх аз харин тэдэнд дутдаг. –Олон үзүүлэлтээрээ тэр мундаг эр. Тэр гитар тоглоно, гоё дуулна. Бүжиглэнэ. Бас мэдээж сексдээ сайн. Хүүхэд нохой түүнд маш сайн. Тэр ээж болон эгч дүү нараа байнга хайрлана. Үнэхээр тэр олон сая хүүхний секс мөрөөдөл байж болох эр. Би лав нэр алдаргүй нэгэн байсан бол аль хэдийн түүний амталсан байгаа хэмээн алдартай бүсгүй Натали Портман нэгэн шоуны үеэр ам алдсан байдаг. Харин Жейк ямар нэгэн рейтингэд өрсөлдөх дургүй юм байна лээ. 

 

Долоо. Мэттью МакКонахью За энэ бол нэг тийм саасганасан эр дээ. Түүнийг нэрд гаргасан “Сахара” хэмээх адал явдалт киног нь миний нэг найз –Сахар гэж уншаад онигоонд орж билээ. Барьцгүй эр. Итгэж болохгүй гар ч гэгддэг. Хүүхэнд бол нугасгүй. Ялангуяа латин цустай хүүхэнд хамаг шим шүүсээ халаасан дахь хэдтэйгээ хамт хуу соруулахаас буцахгүй нэгэн.  

 

Найм. Брюс УиллисЖинхэнэ хатуу самар даа. Амьдрал дээрээ ч, дэлгэцнээ ч бас ор хөнжлийн ажилдаа ч. Түүнд ер нь дүрэм гэж байхгүй байх аа. Хүүхний сонголт сайтай. Харин торгоож тогтоох тал дээрээ бодлогогүй гар. Эмэгтэйчүүд уг нь түүнийг хүснэ, сонирхоно. Харин мань эр өглөө нь босоод л өөр хот руу нисээд өгнө. Тэгээд хэдэн сарын дараа нөгөөх рүүгээ уулзая гээд залгахад цаадахад хүлээж ядаад нэг эртэй өвөртөө орцон байх жишээтэй.  
Ес. Жуд ЛоуОлон хүүхдийн эцэг. Секст их нухацтай хандана. Хүүхэн гомдоох жаахан дургүй. Юм л бол бэлэг сэлт, болзоо, үдшийн зоог, романтик аялал болоод явчихна даа. Жинхэнэ англи эрийн ёсоор маш цэвэрч, сэжигч. Түүнээс хүүхнүүд айдаг бас залхдаг гэсэн. 

 

Арав. Брэд Питт“Цэвэрхэн Дон Жуан”. Бас гэр бүлтэй хүүхэмсэг эр ч гэгддэг. Олон хүүхнийг өвөртөө оруулсан, гомдоосон “ялтай”. Харин Анжелина Жолигийн уруул түүнийг “сорчихоод” тавихгүй удаж байна. Үеийнхнээсээ залуу харагддаг. Питтийн маш тачаангуй хэмээн дотны найз нь ам алдаж байсан түүхтэй. Эхнэр Жоли нь ч бас тийм секси биш байсан бол энэ хоёр аль хэдийн салсан байх гэнэ. Удахгүй олон хүүхддээ дарагдаад хорвоогийн хамгийн дур булаам эрчүүдийн жагсаалтаас хасагдах дээрээ тулаад байгаа билээ. Гэхдээ түүнийг гэх сая сая хүүхэн өврөө сул тавихад бэлэн байгааг бүгд мэдэж байгаа, Питт өөрөө ч мэднэ.