Амараа, Мино нар халтууранд хатирсаар...


Дээр үеийн Буриад ардын “Хатариш” дууг  орчин үеийн хэмнэлд оруулан хит болгож чадсан Амараа, Мино нар нь энэ дуугаараа халтуур хийж муугүй ашиг олж байгаа билээ. Амараа нь Хар сарнай хамтлагийн Амараагийн дүү бөгөөд ахынхаа стилээр  дуулж хувцасладаг нь олны дунд “жижиг” Амараа гэж нэрлүүлэхэд хүргээд байна. Тэрээр залуу дуучид маань “Хатариш” дуугаараа Солонгост “од” болсон бөгөөд  Мино нь хамгийн стилтэй дуучнаар тодорсон ажээ.

 

Ийнхүү гараагаа сайн эхлүүлсэн дуучин Мино  “Romance” нэртэй дуундаа клип хийлгэсэн  бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох  гэнэ. Ингээд хаа сайгүй хатирч явдаг Амараа, Мино нарын UB паласт хатирч яваа папараци зургийг сонирхуулъя.