Мэрилин Мэнсон нүүрэн дээрээ хараалын үг бичжээ


• Шок-рокер Мэрилин Мэнсон (Брайан Хью Уорнер) Лос-Анжелесийн нисэх буудалд папарацци нартай уулзахад урьдаас бэлтгэжээ. Бүр нисэх онгоцонд явахдаа 43 настай хөгжимчин нүүр, хүзүүндээ “Fuck You” гэж авторучкээр бичиж, будсан байна. 

 

• Хараалын бичиг нь гэрэл зурагчдын зургийг муухай болгож, тэгээд тэд зургаа сонин, сэтгүүлийн газарт худалдаж чадахгүй гэж тэр үзжээ. Гэтэл Мэнсон мэдээжээр буруу тооцоолж, эвгүй өгүүлбэр гэрэл зургийг харин ч аятайхан болгосон байна. 

 

• Мэрилиний одоогийн нууц амраг, гэрэл зурагчин Линдсей Усич түүнтэй явж байжээ. Тэд энэ оны гуравдугаар сараас хамт  байгаа бөгөөд энэ эмэгтэй хөгжимчний “Born Villain” гэдэг сүүлчийн цомгийн хавтасны арт-продюссер болоод амжсан байна.