Гэри Олдмен (“Леон”, “Харанхуйн хүлэг баатар: Домог сэргэсэн нь” кино) гэрэл зурагчдын дуранд цөөхөн өртдөг хүн. Гэвч Карибын тэнгист тэр юунаас ч хоцордоггүй папарацци нараас нуугдаж чадаагүй байна.
54 настай жүжигчин Гэри Олдмен эхнэр, жааз дуучин Александра Эденборогийн хамт Сент-Бартс аралд амарч байгаа аж. Одоогийн гэрлэлт нь гэр бүлийн баттай харилцаа тогтоох гэсэн киноны одын дөрөв дэх оролдлого юм, гэхдээ одоо л ийм холбоо тогтоож чадлаа гэж Гэри үздэг байна. Одоогийн эхнэр нь түүнээс 19 насаар дүү бөгөөд Олдмен өөрийгөө “аз жаргалтай Пигмалион” гэж нэрлэдэг ажээ.
“Харанхуйн хүлэг баатар…” киног анх удаа дэлгэцнээ гаргах үеэр мэдрэл муутай нэг этгээд үзэгчдийг буудсанд жүжигчин сэтгэлээр их унаж, хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд гүн харамсал илэрхийлсэн байна. - Би энэ эмгэнэлт явдалд маш их харуусаж байгаа… Бусад бүх хүний адил би энэ уй гашууг давж, уйтгарт санаа бодлоосоо салах хэрэгтэй” гэж Олдмен хэлжээ. Тийнхүү тэр тансаг рашаан сувиллын газарт хайртай эхнэрийнхээ тэврэлтээс тайтгарлыг олсон нь илт байна.
Лавлах:
• Гэри Олдмен дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд 1987-1990 онд жүжигчин Лесли Мэнвилл, 1990-1992 онд Ума Турман, 1997-2001 онд гэрэл зурагчин Донье Фиорентинотай сууж байсан бөгөөд 2009 оноос одоогийн эхнэр Александра Эденборотай дэр нэгтгэжээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо