Пэрис Хилтон хавтгай цээжээ, харин Серена Уильямс өгзөгнийхөө өөхийг харуулжээ
Монокини бол бикини болон битүү усны хувцасны хоорондох нэг ёсны завсрын гэмээр усны хувцас бөгөөд наран шарлагын газрын хамгийн нэртэй загвар болсоор нэг биш улирал өнгөрч байгаа юм. Дизайнчид өөрсдийн худалдан авагч-одуудад зориулан шинэ шинэ загварыг бие биенээсээ өрсөн санал болгож байна. Нэр цуутай бүсгүйчүүд чамин бараа зардаг жижигхэн дэлгүүрийн лангуунаас ийм хувцасыг хуу хамахдаа, усны хувцасны ийм загвар нь тэр бүр хүнд зохидоггүйг мартчихдаг аж. Монокини нь биеийн өчүүхэн төдий ч согогийг илэрхий харуулдаг бөгөөд супер загвар өмсөгчдийн өөлөхийн аргагүй биед маш сайн зохидог юм.
Пэрис Хилтон бол монокинид нугасгүй нэгэн бөгөөд түүний хувцасны шүүгээнд ийм усны хувцас арваас цөөнгүй байдаг аж. Ингэхдээ Пэрис өмссөний дараа үнэхээрийн дур булаам юм хэмээн хэлэх аргагүй тийм загваруудыг л сонгочихдог байна. (Пэрис Хилтон)
Өөрийгөө “манай гаригийн хамгийн сайхан бөгс”-тэй бүсгүй хэмээн зарласан Николь Коко Костин өөрөө өөртөө өгсөн энэ титмийг бахархалтай нь аргагүй авч яваа юм. Ice-T реп дуучны гэргий энэ бүсгүй аазгай хөдлөм бикини өмсөн зургаа татуулахаас залхдаггүй бөгөөд ингэхдээ түүний биеийг бүх талаас нь барьсан усны хувцасандаа тийм ч жижигхэн биш биеэ багтааж дөнгөдөг байна. (Коко Николь Остин)
Нэг удаа Линдси Лохан Газрын дундад тэнгист хөлөг онгоцон дээр амарч байхдаа, том хөхөнд нь илт таараагүй усны хувцас өмсөөд, наранд биеэ шарахаар гарчээ. Тийнхүү усны хувцасны гүн ухаадас нь жүжигчний хөхний жинг даалгүйгээр сунаж, байгаль болон гоо сайхны мэс засалчдаас бүсгүйд ямар их сайхан зүйл бэлэглэснийг харуулсан байна. (Линдси Лохан)
Тамирчин бүсгүй Серена Уильямсыг эмэгтэйлэг гэж хэлэхэд хэцүү, тэр тусмаа теннисчин бүсгүй өөрийн бие хаагаар бахархаж, содон өнгийн усны хувцас өмсөхдөө нугасгүй ажээ. Ингэхдээ монокини Серенагийн лагс биеэнд тийм ч аятайхан зохихгүй байгаа ч, энэ нь гутрах гэгчийг мэддэггүй одын сэтгэлийг огт зовоодоггүй байна. (Серена Уильямс)
Харьцангуй битүү хийцийн усны хувцас өмссөн британийн загвар өмсөгч Кэти Прайс яг л порно кинонд зургаа авахуулж байгаа юм харагдах гэж оролдож байна. Яагаад гэдгийг мэдэхгүй байгаа мэт дүр эсгэхээ болъё, нохойтохоо ч больцгооё. (Кэти Прайс)
Тийм ч гоолиг биш үедээ Мэрайя Кэрри шинэ клипт зургаа авахуулж, яагаад ч юм усны хувцстай дуулахаар шийджээ. Дүрс бичлэгт одын бие хаа өөгүй харагддаг байсан ч, энэ удаа цагаан өнгийн монокини өмссөн Мэрайя үнэндээ ямаршуухан харагдаж байгааг папарацци нарын ачаар дэлхий нийтээрээ мэдэж авчээ. (Мэрайя Кэри)
Жим Керри найз бүсгүйнхээ усны хувцасыг өмсөж үзэх туршилтад ингэж амархан оролцож байгаа хэрэг үү? Ядах юү байхав! Гэвч жүжигчний хуучин дурлалт бүсгүй Женни Маккартийн өмссөн энэ хувцас хавьгүй гоё харагдаж байсан юм. (Жим Кэрри)
Эх сурвалж ТВ7хоног сэтгүүлээс
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ