Шүтэн бишрэгчийнх нь тавьсан зургууд Интернэтийн хит болжээТом Хэнкс өдрийн хоол идэж байхад нь цайны газар азаар таарсан шүтэн бишрэгч нь хамт авахуулсан зургаа Интернэтэд тавьсныг бараг сая хүн үзсэн байна. Уг гэрэл зураг үнэхээр хөгжилтэй болж чаджээ: жүжигчин ба түүний шүтэн шүтэгч хоёр бяцхан жүжиг тоглосон аж. Комментууд ч цуварч өгч Том Хэнксийн тийм мундаг од байж хээ шаагүй зантай тухай магтаалууд урсжээ. Олон хүмүүс холливудын одтой энд тэнд таарч байсан тухайгаа, түүний ямар сайхан “хээгүй залуу” гэдгийг дурсан бичжээ.
-“Би тэгэхэд 13 настай байсан, түүнтэй “Typhoon Lagoon” аквапаркийн даваануудын нэгний ойролцоо таарсан юм гэж жүжигчний нэг шүтэгч бичжээ. “Түүнийг хэн нэгнийг санагдуулж байна гэж тэгэхэд би хэлсэн юм.
–Хэнийг гэж? тэр надаас асуусан. Би сандраад
–За байз, байз гэж түгдэрснээ
–Том… Том хэн билээ дээ… Том Круз уу? гэж билээ. Тэгэхэд тэр инээд алдсан. Инээхээр нь би түүнийг таньсан” гэсэн байна.
Эх сурвалж ТВ7хоног сэтгүүлээс
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо