Нүцгэн хөхийг чөлөөл!


Ийм нэртэй нэгэн эсэргүүцлийн арга хэмжээ Нью-Йорк ийн хамгийн хүн ихтэй Манхэттений гудамжинд болжээ. Нийт 70 идэвхитэн оролцож хотын гудамжаар жагссан байна. Энэ нь Go Topless хэмээх олон улсын байгууллагаас зохион байгуулж буй тавдахь арга хэмжээ гэнэ. Тэд дэлхийн зарим нэгэн улс оронд бүсгүйчүүдийг хөхөө ил гаргахыг хориглосон хууль заалтын эсрэг ийнхүү тэмцлийн хэлбэрийг сонгодог байна.