Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Урнааг урлагт хайртай ард түмэн болон урлагийнхан нь «жижиг Урнаа» хэмээн өхөөрддөг. Олон жилийн турш урлагт үнэнчээр зүтгэж, эцэг, эхээс заяасан нэрнийхээ өмнө жүжигчин, гавьяат, театрын гэх мэтчилэн олон чимэг зүүх болсон тэрбээр бас дуунд дуртай нэгэн. Өөрийнхөө тоглосон “Чи минийх” жүжгийн дууг дуулж олны хүртээл болгосон. Энэхүү дууг нь зарим нэгэн сайшааж түүнийг дуулах авьяастай гэж байхад эсэргээр бас муулах хэсэг байх. Юутай ч жүжиглэхээс гадна дуунд дуртай Урнаа саяхан болж өнгөрсөн рок поп оддын хуралдайд очиж суудал дээрээ өндөлзөж, сэтгэл нь ихэд хөөрсөн харагдана лээ. Болж өгвөл нөгөөх жүжгийн дуугаа дуулж хуран цугласан олныг уяруулахыг битүүхэндээ хүсж байсан бололтой.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо