Дэлхийн хамгийн жижиг зочид буудал


Hotel Punta Grande нь Атлантын далайн эрэг дээр оршдог. 1992 онд Гиннесийн номонд дэлхийн хамгийн жижиг зочид буудал хэмээн бүртгэгдэж байсан билээ. 1884 онд баригдсан гэх энэ байшин ХХ зууны эхээр буюу 1920-иод онд гаалийн хяналтын зориулалтаар ашиглагдаж байв. Hotel Punta Grande нь хоёр одтой. Хоёр ортой дөрвөн өрөөтэй, жижигхэн реторантай. Кабелийн телевизгүй гар утасны сүлжээгүй. Энд амар амгаланг мэдэрч болно.