Уран бүтээлээрээ “чадуухан”, ганц нэг дуугаараа энд тэнд халтуур хийж явах хэдэн хамтлагууд байх. Тэдний нэг болсон Extacy гэх охидын хамтлаг саяхан өөрсдийгөө од хэмээн том андуурсан байна. Тэрээр өчигдөр болсон mobilotto азтан тодруулах үйл ажиллагаанд 20.00 цагт дуулах ёстой байжээ. Өөрсдийгөө дэндүү дээгүүр бодсон Extacy-ийн охидууд 21.30 цагт ирж хүнд суртал гаргасанд хүмүүс ихэд дургүйцсэн.
Тэд байтугай нэртэй дуучид цагтаа ирж дуулаад байхад дээгүүр нисэх гэж оролдсон охид маань тийн газарджээ. Оройтож ирсэн тус хамтлагийнхан өөрсдийгөө дуулна гэж бодсон болов чиг уг үйл ажиллагааг зохион байгуулагчид тэднийг тайзан дээр гаргаагүй байна.
Харин монголдоо жинхэнэ од болсон Хар сарнайн Амрааг хүнд сурталтай охидууд маань шимтэн харж өөрсдийгөө хэн бэ гэдгээ мэдэрч буй зургийг та бүхэн анзаараарай. Хэмжээгээ мэдэрсэн тус хамтлагийн охид манай папараци дуранд сэтгэл гундуухан ийн өртлөө.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо