Мадонна усны хувцас өмсөөд, олны дунд харагдахаас ичиж байна


Поп-хатагтай охин болон залуу найзтай  Хөх номин эрэгт усанд оржээСаяхан папарацци нар тун чиг сонин байдалтай байхад нь Мадоннагийн зургийг авч амжсан байна. Юу гэвэл, одоо Францын Ривьера хотод амарч байгаа бөгөөд залуу найз Брахим Заибат, охин Лурдес хоёрын хамт  наран шарлагын газарт очжээ.  Хамт яваа хүмүүсийгээ бодвол, дуучин бүрэн хувцастайгаа усанд шунгасан нь ер бусын санагдаж байв. 

 

Одын наран шарлагын газрын гоёл нь битүү цагаан өнгийн хувцас байжээ. Үүний зэрэгцээ, Мадонна урт саравчтай бейсболын малгай өмссөн байв.  Дашрамд дурдахад, сүүлийн хэдэн жил поп-хатагтай  өдөр тутмын амьдралдаа бикини өмсөж, олны өмнө үзэгдэхгүй байхыг боддог болсон юм. Их сайн даа л, энэ нь үл анзаарагдах спортын хувцас байх биз хэмээн гэгээн цагаан өдрөөр одын зургийг “патиардсан” папарацци нар найдаж болох юм.  Ингэхдээ клипэнд юмуу концерт дээр дуучин маань хэтэрхий задгай хувцас өмсөхийг байнга  илүүд үзэж байсан бөгөөд саяхан Москва, Санкт-Петербург хотод тоглохдоо, стринг-түрсийктэй бөгс, сүлжмэл торон даруулгатай хөхөө хээв нэг үзүүлж харуулсан юм.  Харин гэнэт ингэж даруу болсныг юугаар тайлбарлах вэ? 

 

Дуучны цав цагаан арьсыг нарны шууд гэрэл гэмтээж болох юм. Нөгөө талаас, энэ нь 1996 оноос Мадоннагийн баримталж байгаа  идуизмийн  шашны Каббала урсгалтай холбоотой байж мэднэ.  Энэ сургаалд цагаан өнгө нь “эерэг энергийг” бэлэгддэг гэж  Daily Mail сонинд бичжээ. Нэг үгээр хэлэхэд, нүүр амаа будаагүй, даруухан хувцастай  54 настай дуучны төрх тийм ч аятайхан харагдахгүй байжээ. Харин охин Лурдес  ёстой цэцэг цэврүү шиг болсон байна.  Тэр ээжийнхээ залуу найз Брахим Заибатын  хамт усанд дуртай нь аргагүй сэлж, гоолиг сайхан биеэ гайхуулж байжээ.  24 настай бүжигчин залуу  богино өмд өмсөж, харин 15 настай Лурдес задгай цагаан усны хувцас өмсөж, түүний арьс нь наранд түлэгдэхээс огт айлгүйгээр зургаа татуулсан байна. Ийнхүү усанд шумбаж, сэлсний дараа  тэд Ницца хотод аялалынхаа сүүлчийн концертын өмнө Мадонна болон түүнийг бараа бологсдын буусан асар том шилтгээн рүү явжээ.