Холливудын залуухан агаад халуухан, бас дэггүй алдартнуудыг нэг бол яах аргагүй жүжигчин Линдсей Лохан юм. Түүнийг тун ч дэггүй, дүрсгүй охин гэдгийг хүн бүр мэдэх ч энэ удаагийн асуудал нэлээд өөр гэнэ шүү. Түүнтэй холбоотой дахин нэг шуугиан дэгдсэн байна. Үдэшлэг алгасалгүй зочилж, дүрсгүйтэж явдаг жүжигчин бүсгүй саяхан хулгайн хэрэгт сэжиглэгджээ.
Линдсей өнгөрөгч Бямба гаригт хэсэг нөхдийн хамт нэгэн чинээлэг найзынхаа Холливуд дахь тансаг харшид үдэшлэгт зочилсон байна. Гэвч маргааш өглөө нь гэрийн эзэн /нэрээ хэлэхийг үл хүссэн/ өөрийнх нь үнэ цэнэтэй хэд хэдэн зүйл алга болсныг анзаарчээ. Ингээд тэрээр яаралтай цагдаад хандан, өмнөх үдэш түүний гэрт уригдсан бүх хүмүүсийг байцаалгахыг хүссэн гэнэ.
Түүний гэрээс нэлээн хэдэн сая доллароор үнэлэгдэх бугуйн цаг болон нарны шилүүд хулгайд алдагдсан ажээ. Хамгийн хачирхалтай нь байцаалт өгсөн хүмүүсийн ярианаас тэр шөнө тэдгээр алдагдсан эд зүйлс байрлаж байсан гэх өрөөнүүдээр Линдсей Лохан удаа дараа холхиж байсан нь тодорхой болжээ.
Харин гэрийн эзэн тэр үдэшлэгт Линдсейгийн дагуулж ирсэн хоёр залууг сэжиглэж байгаагаа цагдаа нарт хэлсэн байна. Хоёр залуугийн нэг нь 16 настай, Линдсейгийн төрсөн дүү аж. Хэдийгээр гэмт хэрэг мөрдлөгийн шатанд явж байгаа ч аль аль нотлох баримт нь Линдсей рүү хазайх хандлагатай байгаа гэнэ.
Энэ бүхнээс үүдэн түүнд хэрэг үүсгэн шалгах болжээ. Харин Линдсей ихэд бухимдан: “Би сэжигтэн биш” хэмээн хариу тайлбар өгч байгаа ч уг хэргийг ахалж буй цагдаагийн офицер: “Линдсейг хулгайлсан” гэх дүгнэлтэд хүрээд байгаа аж.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо