Одын бие галбир мэдэгдэм бүдүүрчээ. Элизабет Тейлорын тухай киноны зураг авч эхлэхийн өмнө Линдси Лохан өөрийгөө хэвийн байдалд оруулж, аугаа их жүжигчинтэй адилхан болохын тулд ихээхэн мэрийсэн байна. Гэвч кинонд тоглож дууссанаар 26 настай од тайвширахаар шийдсэн бололтой.
Линдси дахин фаст-фуд хагарталаа идэж, бэлхүүс хавиараа хоёрын зэрэг килограмм илүүдэл жинтэй болжээ. Харин жүжигчний хөх нь бас унжиж, алдартай жүжигний сайхан бие галбир ямар ч л байсан шинэхэн зургуудад тийм ч аятайхан харагдахгүй байна.
Папарацци нар түүнийг Венеци хотод амарч байхад нь зургийг татжээ. Тэрээр хувцасны дэлгүүрийн лангууны хавьд зогсон, тамхи уугуулж байжээ. Жүжигчин жинсэн богино өмд, маш орчин үеийн цамц өмссөн байна. Дизайнчийн бодож төлөвлөснөөр, торгон цамц нь Линдсийн маш гоё нуруу, мөрийг харагдуулах ёстой байж. Гэтэл хэрэг дээрээ огт өөр зүйл – одын бүдүүрсэн бэлхүүс, унжсан хөхийг нь ил гаргажээ. Линдси дотоожийг аль хэдийнэ тоохоо больж, миний хөх даруулга хэрэглэхгүйгээр ерөөс сайхан хэмээн үздэг байна. Гэвч жүжигчинд аятайхан хөхний дарууглга яаралтай хэрэгтэй болсон нь илт байна. Эсвэл ядахдаа түүний аятайхан харагдахаа больсон бие галбирыг далдалсан илүү битүү хувцас хэрэгтэй болжээ.
Далимд нь дурдахад, саяхан Cosmopolitan сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, хөхнийхөө хэмжээний тухай асуултад Линдси хариулахдаа:
- Би энэ тухай ярихыг үзэн яддаг, гэхдээ би түүнийг сүүлчийн удаа хэмжиж үзэхэд, дөрвөн размер байсан гэжээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ