Одын 90 настай ээж өөрийгөө силикон муми болгожээ.
Голливудынхан силикон шахуулсан “үзэсгэлэн гоо бүсгүйчүүд”-ийг харахаараа нэг болсон ч, алдарт Сильвестр Сталлонегийн ээж гоо сайхны мэс засалд гарашсан америкийн дээдсийн хүрээллийнхнийг гайхшируулж дөнгөжээ. 90 настай авгай хүү нь гол дүрд тоглосон “Неудержимые-2” киног Лос-Анжелес хотод анх удаа гаргах ёслолын арга хэмжээнд хүндэт зочоор оролцжээ. Жеки Сталлоне кинотеатрт ирснээр, бүхний анхаарлыг тэр даруй татсан байна.
Нэлээд том зузаан уруул эмэгтэйн нүүрийг чимсэн нь сонин бөгөөд үүнийг анзаарахгүй байх арга огт байхгүй байж. Сильвестр уруулынхаа давтагдашгүй хэлбэрийг зурхайч мэргэжилтэй эхээсээ өвлөжээ. Гэвч Жеки олон жилийн хугацаанд нүүрээ силикон баг болгож, харин олон удаа коллаген шахуулснаар түүний ам нь памбайж харагдана. Залуувтархан хатагтай Сталлонег харахад, хүүгийнх нь шагналын багагүй хэсэг гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд очдог байсан нь тодорхой байна. Жеки гурван удаа нөхөрт гарсан бөгөөд одоо болтол өөрийн дур булаам байдалд итгэлтэй явдаг бололтой.Хүүгийнхээ тоглосон киноны анхны гаралтад ирэхдээ одын эх 90 настай эмэгтэй өмсчих юм хэмээн хэн ч санахааргүй гоёл сонгожээ.
Тэр бүдүүн гуяныхаа дунд хүрсэн банзал болон түүний силикон хөхийг бүх нийтэд харуулсан гүн ухаадастай богинохон хар өнгийн даашинз өмссөн байна. Үүн дээр нүүрээ содон өнгөөр будаж, хөгжилтэй гэмээр цүнх барьжээ. Жеки зурагчдын өөдөөс найрсагаар инээмсэглэж, өндөр өсгийтэй гутал өмссөн хөлөө бахдалтай нь аргагүй урагш хойш нь тавьж байж. Сильвестр Сталлоне өөрөө болохоор олны анхаарал татсан ээжээсээ зай барьж, гэргий, хүүхдүүдтэйгээ л зургаа татуулахыг илүүд үзсэн байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо