Дэлхийн хамгийн тарган эр шинээр тодорлоо


Саяхан 2012 оны дэлхийн хамгийн тарган эр шинээр тодорлоо. Түүнийг Кейт Мартин гэх бөгөөд тэрээр 368,32 кг жинтэй юм байна. Өдгөө 42 настай Кейт Мартин Лондон хотын оршин суугч ажээ. “Дэлхийн хамгийн тарган хүн” гэх алдар нэрийг хүртсэн түүнээс хүмүүс хэрхэн яаж, ямар учраас ингэж их жин нэмснийг нь үргэлж сонирхон асуудаг гэнэ.

Тэгвэл энэ асуултын хариулт тун хялбар. Тэр зүгээр л маш их иддэг байжээ. Гэвч тэр одоо хэт тарганаасаа болоод биеэ даахаа больж, байнга хэвтэрт байдаг болжээ. Түүний өглөөний цайнд 8 ширхэг хотдог, өдрийн хоолонд бүтэн шоколат, бялуу, жигнэмэг, оройн хоолонд 16 ширхэг зайдас, шарсан төмс, гэх зэрэг их калор өндөртэй хүнд хоол иддэг гэнэ.

Харин Кейт өмнө нь ийм тарган байгайгүй юм. Тэрээр өсвөр насандаа хэвийн жинтэй байсан агаад түүнийг 16 нас хүрэхэд амьдралд нь томоохон өөрчлөлт гарсан байна. Түүний ээж нас барсан тэр цагаас хойш Кейтэд амьдрал утгагүй мэт санагдаж, өөрийн гадаад төрхөндөө ч анхаарахаа больжээ. Ингэж сэтгэлийн гүн хямралд орсон тэрээр олдсон бүхнийг иддэг зуршилтай болсон гэнэ. Үүнээс л хойш түүний жин жил ирэх тусам нэмэгдэх болжээ.