2011 оны 12 сарын 12-оос 2012 оны 01 сарын 03 ны хооронд Малайз улсын Куала-Лумпур хотноо зохиогдсон “ Мiss Tourism international 2011-2012” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Шилмэл Загвар ордны загвар өмсөгч Сүхбаатарын Пагмадулам оролцон 65 гоо бүсгүйчүүдээс ТОП-10-д шалгарсан билээ. Мөн Монгол үндэснийхээ уртын дууг дэлхийн миссийн тайзнаа эгшиглүүлж “BEST IN TALENT” хүртэж монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг дэлхийн тайзнаа гайхуулсан нэгэн.
Монгол тал нутгийнхаа уртын дууг эгшиглүүлж, хаана ч хосгүй сайхан монгол үндэснийхээ хувцасаараа олон улсын тайзыг эзэгнэж байсан энэ бүсгүйгээр монгол зон олон маань бахархаж байгаа нь лавтай. Мисс Пагмадулам нь одоо Анагаахын оюутан бөгөөд багадаа химийн хичээлдээ үнэхээр дуртай байсан учир ийн “Эмч”-ийн мэргэжлээр сурч байгаа ажээ. Мөн ажил, хичээлээсээ гадна СУИС-д хичээл заалгаж, Оюун ухааны академид явж мэдлэгээ хөгжvvлж байгаагаас үзвэл тун хөдөлмөрч бүсгүй юм.
Одоогийн байдлаар зарим нэг шоу хөтөлбөрт урилгаар оролцохыг эс тооцвол чөлөөт цаг зав ихтэй байгаа гэнэ шүү. Ингээд та бүхэндээ Авьяаслаг Мисс бүсгүйн маань Чөлөөт цагаараа бүсгүйн цуг манай “папараци” дуранд өртсөнийг сонирхуулъя.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо