Хью Лоригийн гэргий амарч байхдаа Папарацци нарын дуранд өртжээ


Алдарт доктор Хаус жирийн нэгэн эмэгтэйтэй гэрлэсэн юм. Хью Лорийг голливудын дэг жаягт дуртай хэмээн хэлэх аргагүй. Гагцхүү аргагүй шаардлагаас болоод жүжигчин  маань дээдсийн хүрээллийнхний арга хэмжээнд оролцохдоо, олны дунд өөрийн гэргийг дагуулалгүйгээр, үргэлж ганцаараа ирдэг байна. Харин ямар учиртай гэдэг нь одоо тодорхой болсон бөгөөд тодруулвал  Испанийн Марбелья хотод амарч байхдаа Хью болон түүний гэргийн татуулсан шинэхэн зургуудыг харахад, жүжигчний амьдралын хань дээдсийн хүрээллийнхний дуулиан шуугианаас хол байдаг нь илт байна. 

 

Гэргий Жо Грин нөхрийнхөө тоглосон доктор Хаусын дурлалт бүсгүй Лиза Каддитай огт адилгүй театрын менежер бүсгүйтэй танилцжээ. - Бид нэлээд хэдэн жил үеэрхэж, харин сүүлд нь уулзаж учирдан болсноо гэнэт мэдэцгээсэн юм. Тэр юугаараа миний нүдэнд туссан бэ? Логик сэтгэлээ сайтай эмэгтэйчүүд надад таалагддаг гэж Хью Лори нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. 1989 онд тэд гэрлэж, түүнээс хойш гурван хүүхэдтэй болж амжжээ.

 

– Он жилүүд өнгөрөх тусам л бидний харилцаа улам бүр батжиж байгаа. Энэ нь хуримтлуулсан туршлага уу, эсвэл  бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн сорилт юм болов уу.  Гэр бүл  Хурим хийснээс хойш ганцхан жилийн дараа л гэр бүл салж сарнидаг өнөө үед энэ нь их хугацаа юм… гэж жүжигчин хэлсэн байна. Марбелья хотоор зугаалж яваа Хью, Жо хоёрыг  харахад,  бие биетэйгээ  тун чиг эвтэйхэн харьцаж, Лоригийн хувьд эхнэр нь амьдралынх нь энхрий ялдам хань гэхээсээ,  дайчин шинжтэй найз бүсгүй нь гэлтэй.  Гэсэн хэдий ч, ярилцлага өгөхдөө маш дургүй бөгөөд харин өгсөн бүх цөөхөн ярилцлагадаа гэргийгээ бишэрдэг, тэр миний хувьд энэ хорвоогийн хэнээс ч илүү эрхэм гэж байнга тэмдэглэдэг байна. Голливудын хамгийн бат бэх гэр бүлүүд шил шилээ даран салж сариниж байгааг харахдаа, энэ хосод үнэнхүү чин сэтгэлээсээ аз жаргал хүсэн ерөөхөөс өөр яалтай билээ.