Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэний эхний шатны шинжилгээний хариугаар коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тухай ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.
Тухайн иргэн Монголд ирснийхээ дараа эхлээд Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө орон нутагт 80-гаруй хүнтэй уулзжээ. Гуравдугаар сарын 2-нд ирээд 7-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан байна.
Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл: "Тухайн франц улсын иргэнд, та халдвартай улсаас ирсэн учраас өөрийгөө 14 хоног тусгаарлаарай гэж хэлээд байхад гадуур явж олон хүнтэй уулзсан нь харамсалтай. Шөнийн 02:00 цагаас эхлэн бид хууль хүчний байгууллагуудтай хамтран нэгдүгээр хавьтлын иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ аваад эхэлсэн" гэх мэдээллийг өглөө.
Урьдчилсан байдлаар 1-р хавьтлын 500 хүн, 2-р хавьтлын 25.000 хүнийг тогтоогоод байна Коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй уулзсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ аваад эхэлсэн байна.
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь