Монгол улсын Ерөнхий аудиторын тушаал гарч УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Эндээс харвал Орхон аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ нь 431 сая төгрөг байх аж. 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд авч үзвэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгч нэр дэвшигч эрхэм хамгийн өндөр буюу 718.9 сая төгрөгийг сонгуульд зарцуулах гэнэ.

Харин хамгийн бага нь Говь-Алтай аймагт нэр дэвшсэн эрхэм 360.4 сая төгрөгийг сонгуульдаа зарцуулах юм байна. Тойргуудад нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо төрийн байгууллагуудаас хуульд заасан мэдээллүүдийг гаргуулан авч ажиллажээ. Тухайлбал, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авсан байна.

Харин УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвслийн сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг байхаар Ерөнхий аудиторын тушаалаар мөн баталжээ.
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Л.Энх-Амгалан: Багшийн ачааллаас эхэлж чөлөөлнө
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ