Хоолойн цар хүрээгээрээ дуучид дундаа нэлээд дээгүүр үнэлэгддэг улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян даруухан нэгэн. Мэргэжлийн чадварлаг дуучин хэмээн биеэ үл тоон ямар нэгэн дууны уралдаан тэмцээнд үргэлж орон өөрийгөө сорьсоор өдийг хүрсэн нэгэн. Нөгөө талаар энэ нь өөртөө дэндүү итгэлтэйн шинж.
Хэсэг хугацаанд шинэ уран бүтээл гаргаагүй тэр урлагийн тогоонд мөр зэрэгцэн буцалж яваа дуучин С.Гантогоотой хамтран цоо шинэхэн уран бүтээлээ гаргаад удаагүй байна. Тэд эртний танилууд аж. Тухайлбал нэг хэсэг олныг байлдан дагуулж байсан "Оддын эрэлд" нэвтрүүлгийн шилдгүүдийн тоонд мөр зэрэгцэн багтаж байсан тэд энэ удаад уран бүтээлээрээ хамтарсныг зарим хүмүүс хайр сэтгэлийн холбоотой хэмээх аж. Энэ нь эндүүрэл бөгөөд Л.Нааснбуян нь түшиг болсон сайхан ханьтай, үр хүүхэдтэй бүсгүй. Ийн шинэхэн уран бүтээлээрээрээ дуулиан тариад буй Л.Насанбуян шинэ жилийн үргэлжилсэн баярын арга хэмжээнүүдэд ая дуугаа өргөсөөр явна. Харин өчигдөр нэгэн газрын олон зааланд зэрэгцэн болж буй баярын цэнгүүнд өөрийнхөө орох ёстой газраа олж ядан будилж яваа нь манай дуранд өртлөө. Тэрээр таарсан хүмүүсээс асуусаар ямартай ч хувцас солих өрөөгөө олж дараа нь өөрийнхөө орох ёстой заалаа заалган яаруухан одно лээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо