Монголын орчин үеийн хөгжмийн урлагт болон залуустаа реп, техно урсгалыг анхлан мэдрүүлж байсан “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргалыг танихгүй хүн гэж үгүй. Түүнийг үзэгч олон нь этгээд чамин хувцаслалт, үндсэрхэг үзэлтэй нэгэн гэдгээр нь ч андахгүй мэддэг. Тэрбээр өдгөө “Next star” студийн захирал төдийгүй уран бүтээл, бизнесийн одтой яваа олны танил эрчүүдийн тоонд зүй ёсоор ордог болсон. “Прага” плазад “ВВ” нэртэй өөрийн караокегоо ажиллуулж, ресторан нээж, мөн Монгол гэрийн наймаачин ч хийж байсан сүйхээтэй эр. Тэр саяхан дуучин A Cool НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү нарын зохион байгуулдаг “Нero Cool” хүүхдүүдэд зориулсан шинэ жилйин баярын үеэр талархал хүлээлээ. Учир нь олон зуун хүүхдүүдийг баярлуулах зорилготой уг арга хэмжээг олон жил дэмжиж, хамтран ажиллаж байгаа юм байна. Түүний энэхүү сайхан сэтгэлд талархан олон зуун хүүхдүүдийн өмнөөс ийн талархалын бичиг хадгалуулжээ. Дашрам дуулгахад яг одоогийн байдлаар олон улсын анхаарлыг татаад буй хэргийн хохирогч, Малайз улсад харамсалтайгаар амь насаа алдсан Ш.Алтантуяа нь Маадайгийн анхны эхнэр нь аж.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ