Нэртэй аавын зүстэй охин...Энэ бол дуучин Г.Эрдэнэтунгалаг. Түүний аав Соёлын гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн гэх төр, түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн эрхэм буурай байдгийг зарим уншигчид андахгүй байх. Хурандаагийн гэргий, Г.Эрдэнэтунгалагийн ээж Д.Цэцэрлэг нь “Бодолд өнжсөн хайр”, “Тэнгэрийн бүсгүй”, “Хайрлаарай” зэрэг олон сайхан дууны аялгууг хийсэн хөгжмийн зохиолч. Ийн гэр бүлээрээ урлагт ээлтэй, Янжинлхам бурханаас авшиг хүртсэн сайхан хүмүүс байдаг.
Ингээд гол сэдэвтээ ороё. Дуучин Г.Эрдэнэтунгалаг нь олны өмнө гаралгүй өөрөөр хэлбэл уран бүтээлээрээ уулзалгүй удаж байна. Тэгвэл тэр саяхан нэгэн арга хэмжээ дээр үзэгчиддээ гэнэтийн бэлэг барьлаа. Тухайлбал тайзнаа хөтлөгч нь түүний нэрийг зарлахад Г.Эрдэнэтунгалаг гарч ирэлгүй хэсэг удав. Хөтлөгч ч байдалд орон дахин, дахин зарлаж, үзэгчдийн өмнө эвгүй байдалд орохгүй гэсэндээ хэрэндээ тайзнаа алиалан, үзэгчдийг хөгжөөж байв. Гэтэл гэнэт л Г.Эрдэнэтунгалагийн хоолой цангинах нь тэр. Зарим үзэгчид гайхан ам барьж дуулах байсан нь баригдаж, ая нь түрүүлж явлаа гэх ухааны зүйл бодон байтал Г.Эрдэнэтунгалаг үзэгчдийн дундаас дуулсаар гарч ирэв. Тайзаар дүүрэн алга ташилт. Тэр дуугаа үзэгчдийн дундуур явж дуулсаар дуусгалаа. Үзэгчдэд ч түүний энэхүү үйлдэл машид таалагдаж, нижигнэсэн алга ташилтаар урам авсан юм.
PAPARAZZI СЭТГҮҮЛ
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Л.Энх-Амгалан: Багшийн ачааллаас эхэлж чөлөөлнө
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ